2026 оны 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчлэгдэж байна
НОМИН бонус картын журманд зааснаар инфляцийн өсөлттэй холбоотой "Хувь тооцох нөхцөл" 2026 оны 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчлэгдэж байна.
Хэрэглэгчийн сүүлийн 2 жилийн хугацаанд бонус картаа ашиглан хийсэн худалдан авалтын нийт дүн системд хуримтлагдана. Энэхүү хуримтлагдсан дүнгээс хамаарч картын хувь автоматаар өснө, буурах тооцоолол хийгддэг.
2024 оны 4-р сарын 2-оос 2026 оны 4-р сарын 1-ний хооронд (нийт 730 хоног) хийсэн худалдан авалтын нийлбэр дүнгээс хамааран таны картын хувь тодорхойлогдоно.
Картын хувь нь тухайн хэрэглэгчийн сүүлийн 2 жилийн худалдан авалтын дүнгээс шууд хамаардаг бөгөөд худалдан авалтын хэмжээ буурах үед картын хувь мөн буурч болно.
2026 оны 4-р сарын 1-ний байдлаар хувь тооцох худалдан авалтын дүн нь 2024 оны 4-р сарын 2-оос 2026 оны 4-р сарын 1-ний хооронд буюу 730 хоногт бонус картаар хийсэн бүх худалдан авалтын нийлбэрээр тооцогдоно.
Хэрэв та 2026 оны 4-р сарын 1-нд 1,600,000₮-ийн худалдан авалт авалт хийж, картын хувь 4% болсон бол 2026 оны 3-р сарын 31 хүртэл уг хувь хэвээр хадгалагдана. Харин 2026 оны 4-р сарын 1-ээс хойш шинэ нөхцөлд худалдан авалт хийгдэзгүй тохиолдолд өмнөх худалдан авалт 2 жилийн хугацаанаас хасагдах тул "хувь тооцох худалдан авалтын дүн" 0₮ болж, картын хувь 3% болж буурна.
| Картын хувь | Хуримтлагдах үнийн дүн /₮-өөр/ | ||
|---|---|---|---|
| U-Point-той ногдзогүй Номин Бонус карт | U-Point-тэй ногдзогүй Номин Бонус карт | Доод хязгаар | Дээд хязгаар |
| 3% | 3% | — | 1,599,999 |
| 4% | 3%/U-Point+1% НОМИН | 1,600,000 | 4,999,999 |
| 5% | 3%/U-Point+2% НОМИН | 5,000,000 | 8,999,999 |
| 6% | 3%/U-Point+3% НОМИН | 9,000,000 | 15,999,999 |
| 7% | 3%/U-Point+4% НОМИН | 16,000,000 | 23,999,999 |
| 8% | 3%/U-Point+5% НОМИН | 24,000,000 | 33,999,999 |
| 9% | 3%/U-Point+6% НОМИН | 34,000,000 | 46,999,999 |
| 10% | 3%/U-Point+7% НОМИН | 47,000,000 | — |
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон картын хувиа шалгахдаа НОМИН дэлгүүрт хандана уу.
📞 1800-2888