Бидний тухай

Бид хэн бэ?

"НОМИН Холдинг" ХХК нь 1992 онд байгуулагдсанаас хойш улсдаа шинэлэг, хэмнэлттэй бараа, үйлчилгээгээр тасралтгүй үйлчилсээр ирсэн юм. Монголын тэргүүлэгч компаниудын нэг болох бид бүх бараандаа бизнесийн технологийн дэвшилтэт чанарын стандартыг тодорхойлж, хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээрээ туслалцаа үзүүлдэг тул хэрэглэгчдийн сэтгэл ханамж өндөр байдаг.

Бид үйлчлүүлэгчид, ажилчид, ханган нийлүүлэгчидтэйгээ харилцах харилцаандаа өндөр шаардлага тавин итгэлтэй, хүндэтгэлтэй, найдвартай нөхцөл байдлыг бий болгодог нь бизнесийн амжилтыг бүх түвшинд тодорхойлдог.

Компанийнхаа урт хугацааны өсөлтийг дээшлүүлэхийн тулд бид зардлын менежментийн стратегийг тууштай хэрэгжүүлэн уйгагүй ажилладаг. НОМИН Холдингийн эргэлтийн өсөлт сүүлийн жилүүдэд 30 гаруй хувиар тогтвортой өссөн.

Бүтэц
НОМИН Холдинг ХХК
01
Борлуулалт
02
Импорт
03
Санхүү
04
Барилга
05
Технологи
06
Тээвэр
45 охин компани · 6 бизнесийн чиглэл
Ш. Баярсайхан — НОМИН Холдингийн ТУЗ-ийн Дарга

Мэндчилгээ

"НОМИН Холдинг" ХХК нь 1992 онд үүсэн байгуулагдсанаас хойш хэрэглэгчдэдээ шинэлэг, хэмжлэгтэй бараа, үйлчилгээг тасралтгүй хүргэж, Монголын тэргүүлэгч компаниудын нэг болон хөгжсөөр байна. Бид бизнес, технологийн дэвшилтэт шийдэлд тулгуурласан чанарын стандартыг хэрэгжүүлж, харилцагчдынхаа хэрэгцээ, хүлээлтэд нийцсэн үйлчилгээг үзүүлэхийг зорин ажилладаг. Энэхүү хичээл зүтгэлийн үр дүнд хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тогтвортой өндөр түвшинд хадгалж чадсаар байна.

Манай хамт олон үйлчлүүлэгчид, ажилтнууд болон ханган нийлүүлэгчидтэйгээ итгэлцэл, харилцан хүндэтгэл, найдвартай байдлыг эрхэмлэн хамтран ажилладаг. Энэ нь бидний бизнесийн амжилтыг бүх түвшинд бататгах үндэс суурь болдог билээ. Компанийнхаа урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах зорилгоор бид зардлын менежментийг оновчтой хэрэгжүүлж, үйл ажиллагааны үр ашгийг тасралтгүй дээшлүүлэхэд анхааран ажиллаж байна. "Номин Холдинг" компани тасралтгүй хөгжиж байгаад би маш их баяртай байна. Сүүлийн жилүүдэд манай борлуулалтын орлого 30 гаруй хувиар тогтвортой өссөн нь бидний хамтын хүчин чармайлтын бодит илэрхийлэл юм.

Цаашид бид зах зээлийн боломж, сорилтыг амжилттай даван туулж, салбартаа манлайлагч байр сууриа бэхжүүлэн, хэрэглэгчдэдээ үнэ цэн бүтээсэн хэвээр байх болно гэдэгт итгэлтэй байна.

Бидний хөгжил, амжилтын салшгүй хэсэг болсон эрхэм хэрэгдэгчид, харилцагчид, ажилтнууд, хамтрагч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн,
Ш. Баярсайхан
Монгол Улсын Худалдааны Гавьяат ажилтан,
"НОМИН Холдинг" ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга
Хувь нэмэр

Улсын төсөвт

700+
тэрбум төгрөгийн татвар
Улсын төсөвт нийт төлсөн татвар, шимтгэл
0.5%
Монгол Улсын ДНБ
НОМИН-гийн татварын хувь
14
Сургуультай тэнцэхүйц
600 хүүхдийн сургуулийн төсөвтэй тэнцэнэ
🎯
Эрхэм зорилго
Алсын харааа, үнэт зүйлс, НОМИН 5 стратеги
📅
Түүхэн замнал
1992–2026 онцлог үйл явдлууд
👥
Удирдлагын баг
ТУЗ болон удирдлагын баг
Биднийг сонгох шалтгаан
63 дэлгүүр, 5 баталгаа
🏆
Шагнал, Өргөмжлөл
Олон улс, улсын хүлээн зөвшөөрөл
🌱
Нийгмийн хариуцлага
Эх орондоо хувь нэмэр оруулж байна
Өсөлтийн түүх

Тогтвортой өсөлт

6,300+
Ажилтан (2025)
📈 2017: 2,900 → 2025: 6,300
#17
Монголын ТОП-100 (2025)
🏆 Үндэсний тэргүүлэгч
1.1M+
Бонус карт хэрэглэгч (2025)
💳 1999-ээс хойш
22%
ROE (2025)
💰 Return on Equity
Стандартууд

Олон улсын ISO стандартууд

Бид 5 төрлийн олон улсын ISO стандартыг амжилттай хэрэгжүүлж буй

ISO
9001
Чанарын менежмент
Quality Management
ISO
14001
Байгаль орчин
Environmental
ISO
45001
Хөдөлмөрийн аюулгүй байдал
OHS Safety
ISO
30400
Хүний нөөц
Human Resources
ISO
27001
Мэдээллийн аюулгүй байдал
Information Security
НОМИН 5 Баталгаа

Үйлчлүүлэгчдэдээ өгдөг 5 баталгаа

💰
Хямд үнийн баталгаа
Өөр дэлгүүрт 3 хоногийн дотор хямд олбол ялгааг 200%-иар олгоно
👍
Сэтгэл ханамжийн баталгаа
3 хоногийн дотор таалагдаагүй бол таны сонголтоор солино
↩️
Мөнгө буцаах баталгаа
24 цагийн дотор бараа буцаавал 100% мөнгө буцаана
💳
Бонус карт
Сүүлийн 2 жилийн худалдан авалтаас хамаарч 10% хүртэл бонус
🚚
Үнэгүй хүргэлт
УБ хотод 89,000₮-өөс дээш худалдан авалт бүхий захиалга үнэгүй