Бид хэн бэ?
"НОМИН Холдинг" ХХК нь 1992 онд байгуулагдсанаас хойш улсдаа шинэлэг, хэмнэлттэй бараа, үйлчилгээгээр тасралтгүй үйлчилсээр ирсэн юм. Монголын тэргүүлэгч компаниудын нэг болох бид бүх бараандаа бизнесийн технологийн дэвшилтэт чанарын стандартыг тодорхойлж, хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээрээ туслалцаа үзүүлдэг тул хэрэглэгчдийн сэтгэл ханамж өндөр байдаг.
Бид үйлчлүүлэгчид, ажилчид, ханган нийлүүлэгчидтэйгээ харилцах харилцаандаа өндөр шаардлага тавин итгэлтэй, хүндэтгэлтэй, найдвартай нөхцөл байдлыг бий болгодог нь бизнесийн амжилтыг бүх түвшинд тодорхойлдог.
Компанийнхаа урт хугацааны өсөлтийг дээшлүүлэхийн тулд бид зардлын менежментийн стратегийг тууштай хэрэгжүүлэн уйгагүй ажилладаг. НОМИН Холдингийн эргэлтийн өсөлт сүүлийн жилүүдэд 30 гаруй хувиар тогтвортой өссөн.
Мэндчилгээ
"НОМИН Холдинг" ХХК нь 1992 онд үүсэн байгуулагдсанаас хойш хэрэглэгчдэдээ шинэлэг, хэмжлэгтэй бараа, үйлчилгээг тасралтгүй хүргэж, Монголын тэргүүлэгч компаниудын нэг болон хөгжсөөр байна. Бид бизнес, технологийн дэвшилтэт шийдэлд тулгуурласан чанарын стандартыг хэрэгжүүлж, харилцагчдынхаа хэрэгцээ, хүлээлтэд нийцсэн үйлчилгээг үзүүлэхийг зорин ажилладаг. Энэхүү хичээл зүтгэлийн үр дүнд хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тогтвортой өндөр түвшинд хадгалж чадсаар байна.
Манай хамт олон үйлчлүүлэгчид, ажилтнууд болон ханган нийлүүлэгчидтэйгээ итгэлцэл, харилцан хүндэтгэл, найдвартай байдлыг эрхэмлэн хамтран ажилладаг. Энэ нь бидний бизнесийн амжилтыг бүх түвшинд бататгах үндэс суурь болдог билээ. Компанийнхаа урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах зорилгоор бид зардлын менежментийг оновчтой хэрэгжүүлж, үйл ажиллагааны үр ашгийг тасралтгүй дээшлүүлэхэд анхааран ажиллаж байна. "Номин Холдинг" компани тасралтгүй хөгжиж байгаад би маш их баяртай байна. Сүүлийн жилүүдэд манай борлуулалтын орлого 30 гаруй хувиар тогтвортой өссөн нь бидний хамтын хүчин чармайлтын бодит илэрхийлэл юм.
Цаашид бид зах зээлийн боломж, сорилтыг амжилттай даван туулж, салбартаа манлайлагч байр сууриа бэхжүүлэн, хэрэглэгчдэдээ үнэ цэн бүтээсэн хэвээр байх болно гэдэгт итгэлтэй байна.
Бидний хөгжил, амжилтын салшгүй хэсэг болсон эрхэм хэрэгдэгчид, харилцагчид, ажилтнууд, хамтрагч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
"НОМИН Холдинг" ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга
Улсын төсөвт
Тогтвортой өсөлт
Олон улсын ISO стандартууд
Бид 5 төрлийн олон улсын ISO стандартыг амжилттай хэрэгжүүлж буй
9001
14001
45001
30400
27001