Ажилтан бүрд өсөх боломж
"НОМИН Холдинг" ХХК нь ажилтан бүрд ажиллангаа суралцах, өөрийгөө хөгжүүлэх, карьераа өсгөх, худалдаа, санхүү, үйлдвэрлэл, инженер, технологийн салбарын туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлж ажилтан төвтэй бодлого баримталдаг.
Бидэнтэй хамтран ажиллах хэн бүхэнд нээлттэй байж найрсгаар угтан авах болно.
НОМИН-г сонгох шалтгаан
Ур чадвараа нэмэгдүүлэх
Чадварлаг хамт олонтой нэгдэж ажлын байран дээрээ ур чадвараа нэмэгдүүлэн хамтдаа хөгжих: харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвар, мэргэжлийн мэдлэг.
Сургалт, хөгжил
Тасралтгүй сургалт, мэргэжлийн хөгжлийн хөтөлбөрүүдэд оролцох боломж. Дотоод болон гадаадын сургалтуудад хамрагдах.
Өрсөлдөхүйц цалин
Зах зээлийн дундажаас өндөр цалин, гүйцэтгэлд суурилсан урамшуулал, жилийн бонус тогтолцоо.
Нийгмийн хамгаалал
Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг.
Ажилтны хөнгөлөлт
НОМИН-гийн бүх салбар дэлгүүрт ажилтнуудад зориулсан тусгай хөнгөлөлтийн бонус карт, худалдан авалтын давуу эрх.
Карьерийн өсөлт
45 охин компани, 6 бизнесийн чиглэлд карьераа хөгжүүлэх өргөн боломж. Дотоод дэвшилтийг эрхэмлэдэг.
Нэмэлт урамшуулал
Оюутны дадлага хөтөлбөр
Их дээд сургуулийн оюутнуудад дадлага хийх, карьерийн зөвлөгөө авах боломж олгодог хөтөлбөр. Амжилттай дадлагажигчид ажилд орох давуу эрхтэй.
Ажилд орох алхмууд
Анкет илгээх
erp.nomin.mn/my/open_jobs дээр нээлттэй ажлын байр хайж анкетаа илгээнэ
Анкет хянах
Хүний нөөцийн баг таны анкетыг хянаж шалгуур хангасан эсэхийг үнэлнэ
Ярилцлага
Хүний нөөц болон тухайн хэлтсийн удирдлагатай ярилцлага хийнэ
Ажилд орох
Гэрээ байгуулж НОМИН-гийн гэр бүлд нэгдэнэ